Өвөрхангай аймаг энэ жил 600 мянган мод сөөг тарина
ФОТО МЭДЭЭ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”, "Бүх нийтээр мод тарих өдрүүд" -ийн хүрээнд Өвөрхангай аймаг 20 сая мод, бут тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ. Гарааны жилд аймгийн хэмжээнд 600 мянган мод, сөөг тарих юм.
















