Дэлхийн хамгийн том хөх алмааз 57.5 сая ам.долларын үнэ хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ХОНКОНГ. /CNN/. Дэлхийн хамгийн том хөх алмааз Хонконг дахь “Sotheby's” дуудлага худалдааны төвд лхагва гарагт
болсон дуудлага худалдаагаар 450 сая хонконг.доллар буюу 57.5 сая ам.долларын
үнэ хүрч зарагджээ.
Нийт 15.10
каратын жинтэй эрдэнийн чулууны дуудлага худалдаа найман минут үргэлжилсний
эцэст 48 сая ам.долларт хүрсний дараа нэрээ нууцалсан худалдан авагч утсаар холбогдон
дээр дурдсан үнээр худалдан авсан гэж “Sotheby's” төвөөс мэдээлсэн байна.
Энэхүү ховор
алмаазыг Өмнөд Африкийн “Cullinan” уурхайгаас 2021 онд олборлосон бөгөөд өнгөт алмаазыг үнэлдэг хамгийн
өндөр зэрэглэлд багтжээ. “Sotheby's”-ийн мэдээлснээр, Америкийн Гемологийн хүрээлэн үүнийг “тансаг тод хөх”
алмаазын ангилалд оруулсан нь хөх алмаазын нэгээс хэтрэхгүй хувийг эзэлдэг өнгө
ажээ.
Мөн “Sotheby's” энэхүү алмаазыг “туйлын ховор” хэмээн
тодорхойлохдоо 10 каратаас дээш хэмжээтэй тавхан эрдэнийн чулуу дуудлага
худалдаагаар зарагдаж байсныг эш татжээ. “The De Beers Cullinan Blue” нэртэй энэхүү чулууны эцсийн үнэ 57 471
960 ам.долларт хүрснээр хамгийн үнэтэй хөх алмаазад тооцогддог “Oppenheimer
Blue” чулууныхаас /2016 онд 57 541 779 ам.доллароор
худалдаалагдсан/ 70 мянга хүрэхгүй ам.доллароор дутсан байна.