Японы цэргийн инженерүүд зам барих туршлагаасаа хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-02 10:27:39

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам" хамтарсан сургууль хоёр дахь жилдээ болж байна.

2015 онд "Зам" хамтарсан сургуулийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Японы 15 инженер Монголын Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчид 2 сарын хугацаанд зам барих арга барилаас суралцжээ. Энэ онд сургалтын хугацааг 45 хоног болгож, өнгөрсөн жилийн сургалтаа улам бүр гүнзгийрүүлэх зорилт тавьсан байна.

Хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа Японы Элчин сайдын яамны албаныхан оролцсон юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ