Төсвийн мэдээлэл ил тод бус байгааг тайланд тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“Мэдлэгийн сүлжээ" ТББ Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт сумын төвийн ерөнхий боловсролын 3 сургуульд суурилан “Боловсролын салбар дахь ил тод байдал эгэх хариуцлага”-төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд боловсролын салбарын ил тод нээлттэй байдалд судалгаа шинжилгээ хийж эхлээд байна. Энэхүү төслийг Дэлхийн банк санхүүжүүлж “Глоб интернэшнл төв” ТББ удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.
2016 оны байдлаар, Архангай аймгийн боловсролын салбарт урсгал төсвийн хэмжээ 30,7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлын хэмжээ 0,9 тэрбум төгрөгөөр тус тус батлагдсан ба дунд сургуульд суралцагсдын нийт тоо 17187 байна. Боловсрол соёлын газрын хувьд төсвийн ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг ажиглахад www.shilendans.gov.mn сайтаар ил тод болгох үйл явц хангалттай боловч мэдээллийн самбараар төсвийн мэдээллийг ил тод болгох үйл явц дутмаг хэмээн дүгнэжээ. Төслийн зорилтот сургууль болох Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн төсвийн мэдээллийн ил тод байдал цахим хуудас болон мэдээллийн самбараар аль алинд нь хангалттай сайн ажиллаж байгаа ч төсөв төлөвлөх, хуваарилах, тайлагнах явцад эцэг эх, багшийн оролцоог хангах шаардлагатай байна гэж "Мэдлэгийн сүлжээ" ТББ-ын тайланд дурджээ.
Архангай аймаг Л.Булган