АНУ-ын хүн амын талаас илүү хувь нь коронавирусээр халдварласан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-27 11:20:36

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д явуулсан нэгэн судалгаагаар, энэ оны хоёрдугаар сарын байдлаар тус улсын нийт хүн амын 60 орчим хувь нь коронавирусний халдвараар дор хаяж нэг удаа халдварласан байна.


Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сарын үеэс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.


Тодруулбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мягмар гарагт нийтэлсэн судалгааны дүнгээр, омикрон хувилбар хурдацтай тархаж батлагдсан тохиолдлын тоо дээд хэмжээндээ хүрсэн.


Үүний улмаас одоогийн байдлаар тус улсын хүн амын 58 орчим хувь, бага насны хүүхдүүдийн 75 орчим хувь нь коронавирусний халдвар авсан байна.


Тус улсад өнгөрсөн оны 12 дугаар сард анхны омикрон хувилбараар өвчилсөн тохиолдол гарсан ба үүнээс өмнө нийт хүн амын гуравны нэг орчим нь өмнө нь халдвар авсан байжээ.   

Холбоотой мэдээ