“Shionogi” компанийн “COVID-19”-ийн эм вирусийг хурдан устгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-04-25 15:20:05

ТОКИО. /Reuters/. Японы “Shionogi & Co” эмийн компанийн туршилтын эмчилгээгээр тус компанийн гарган авсан эм “COVID-19”-ийг үүсгэдэг вирусийг хурдан устгаж байгааг тогтоожээ.


Shionogi” компани эмнэлзүйн II/III дугаар туршилтын “2b үе шатны үр дүнг эш татан “S-217622” эм “SARS-CoV-2” вирусийг хурдан устгаж буй байдал ажиглагдсан гэж ням гарагт мэдэгдсэн байна.


Одоогоор Японы холбогдох байгууллагууд үнэлгээ хийж байгаа энэхүү эмийг "Shionogi" дэлхийн зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа юм. Мөн АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр туршилтын гурав дахь үе шатаа дэлхий даяар эхлүүлнэ гэдгээ гуравдугаар сард мэдэгдсэн бөгөөд гүйцэтгэх захирал Исао Тэшироги эмийн үйлдвэрлэлийг жилд 10 сая тунд хүргэх боломжтой гэж мэдээлжээ.


Shionogi” компанийн хувьцааны ханш эмийн талаарх мэдээллүүдээс шалтгаалан өсөж буурч байна. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар эмийг нийлүүлэн авах хэлэлцээ хийж байгаа тухай мэдээ өнгөрсөн баасан гарагт гарсны дараа хувьцаа нь өссөн бол жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлтэй байж магадгүй гэх мэдээлэл гарсны дараа дөрөвдүгээр сарын 13-нд 16 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ