ТИКА Монголд 770 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-22 17:04:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА манай улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр, ялангуяа хүүхэд хамгаалал, хөгжил, ахмадуудыг дэмжих олон хэлбэрийн туслалцаа үзүүлж байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын тохижилтод шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж, Өнөр бүл төвийн тохижилт, засварын ажил, Баян-Өлгий аймгийн ахмадын төвийн засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар ХНХ-ын дэд сайд С.Зулпхар манай улсад айлчилж буй ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёрулмазыг хүлээн авч уулзах үеэр хөндлөө. ТИКА байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 30 жил болж буйг дурдаад энэ хугацаанд манай улсын эдийн засгийн гол салбаруудад хүмүүнлэгийн болон техникийн туслалцааг 770 орчим төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэнийг онцлон тэмдэглэв.


Холбоотой мэдээ