Төслийн баг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-04-22 10:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх” 2 дэд төсөлд Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/ оролцохоор шалгарсан юм.


Эдгээр дэд төслийн зөвлөх нар өчигдөр /2022.04.21/ СХЗГ-т ажилласан байна. Уг дэд төслүүдийг хэрэгжүүлснээр хүний нөөцийн хувьд цогц чадамжид суурилсан гүйцэтгэлийг бий болгох, хүний нөөцийн менежментийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, төрийн албанд ёс зүйн үнэт зарчмуудад суурилсан шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэхэд чиглэж байна.



Холбоотой мэдээ