Оросын Алабинод "Танкийн биатлон 2016” тэмцээн болж байна

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-01 13:12:06

АЛАБИНОБ/МОСКВА. /Sputnik/. “Арми-2016” олон улсын цэргийн наадмын хүрээнд Москва орчмын Алабино хээрийн сургуулилтын газарт “Танкийн биатлон 2016” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Серби, Энэтхэг, Орос болон Казахстаны багуудын уралдаанаар эхэлжээ.

Оросын баг биатлонд ногоон танкаар, Серби шар, Энэтхэг цэнхэр, Казахстан улаан танкаар оролцож байна. “Арми-2016” олон улсын цэргийн наадамд 19 орон оролцож байгаа аж. Тэмцээний нээлтийн ёслолд оролцогч улсуудын зочид төлөөлөгчид, тэдний дотор ОХУ, Казахстан болон Беларусийн батлан хамгаалахын сайд нар оролцжээ.

Хоёр дахь уралдаанд Монгол, Кувейт болон Арменийн баг шар, цэнхэр болон ногоон танкуудаар тус тус оролцох аж.

Беларусь болон Хятад улсынхаас бусад бүх баг Оросын Т-72B3 танкаар тэмцээнд оролцох ажээ. Харин Хятад улсын баг өөрийн улсад үйлдвэрлэсэн танкаар, Беларусийн баг дотоодын компаниудын үйлдвэрлэсэн T-72 танкаар тэмцээнд оролцоно.

Танкийн биатлоны сүүлийн уралдаан тэмцээн дуусах өдөр буюу 8 дугаар сарын 13-нд болно.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ