Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопт бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-19 14:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопт бараалхаж, хоёр талын харилцааны  болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Элчин сайд Г.Мөнхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Туркийн ҮИХ-ын даргад уламжлав. Энэ үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод, түүнийг улам бүр эрчимжүүлэх боломжийн талаар ярилцав.

Холбоотой мэдээ