Оюутны спортын V наадмын шилдэг шатарчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-18 09:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын шилдэг шатарчин оюутнуудыг “Зууны шатар” клубт 4 сарын 17-ний өдөр тодрууллаа.


Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ү.Агьбилэг /МУИС/, Э.Энхнар /Мон-Алтиус ДС/,  Ц.Цолмон /МУИС/ эхний 3 байрт шалгарлаа. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Наран-Эрдэнэ /МУИС/ аваргалж, О.Өлзийхишигжаргал /Оточ Манрамба ИС/, Б.Амина /Отгонтэнгэр ИС/ нар 2, 3 дугаар байр эзэллээ.


Байгууллагын дүнгээр МУИС, Мон-Алтиус дээд сургууль, ХААИС-ийн баг тамирчид эхний 3 байрт шалгарлаа. Тэмцээний шилдэг тамирчдын шагналыг МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв гардуулан өгсөн.


Энэхүү тэмцээнийг Mongolian CHESS Federation - Монголын шатрын холбоо, “Зууны шатар” клубтэй хамтран амжилттай зохион байгуулсан байна.







Холбоотой мэдээ