Соён гэгээрүүлэх нээлттэй өдөрлөг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын АТГ-аас “Таны эрх, таны оролцоо-авлигад үгүй
гэж хэлье” соён гэгээрүүлэх нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ
аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд зохион байгууллаа.
Өдөрлөгт АТҮХ-ийг
хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан
соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон оролцож, албан хаагчид болон сурагчдын
төлөөлөлтэй уулзжээ.
Өдөрлөгийн хүрээнд
“Авлигатай тэмцэх газрын танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар
Д.Балдандорж, “Авлигын хор хөнөөлийн талаарх танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн
ажилтан, комиссар М.Жамъянчойжил, “Шударга-Удирдагч, Шударга-Төрийн албан
хаагч” аяны танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн Д.Ёндонжамц нар тус тус
танилцуулж, оролцогч иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Мөн өдөрлөгийн
хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулга мэдээлэл хийж, буухиа
тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ХЭЗХэлтэс
хамтран зохион байгуулсан байна.