ОУОХ-ны шинэ зөвлөл Оросын тамирчдын Олимпт оролцох эсэхийг шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-07-31 13:04:41

ЖЕНЕВ. /ВВС/. ОХУ-ын тамирчдын “Рио-2016” Олимпын наадамд оролцож болох эсэхийг гурван хүнээс бүрдэх зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв.

ОХУ-ын явуулсан допингийн хөтөлбөртэй холбоотой маргаан дэгдээд байгаа энэ үед тус улсын тамирчдын Олимпт оролцох эсэхийг спорт тус бүрийн удирдах байгууллагууд шийднэ гэж ОУОХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Гэвч энэ удаад ОУОХ, шинээр зарласан зөвлөл Оросын тамирчдын “Рио-2016” наадамд оролцох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын 250 гаруй тамирчин Олимпт оролцох эрхтэй болоод байна. Гурван хүнээс бүрдэх зөвлөлд Дэлхийн сур харвааны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны эрүүл мэнд, шинжлэх ухааны комиссын тэргүүн Угур Эрдэнэр, ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүн Клаудиа Бокел, ОУОХ дахь Испанийн гишүүн Хуан Антонио Самаранч-жуниор нар багтжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ