Улаанбаатарт 29-31 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-30 06:44:28

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.                                                                                                         

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ