Ж.Байден ирэх сард Японд айлчилж, дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-12 10:55:53

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 5 дугаар сарын сүүлээр Японд айлчилж, АНУ-Япон-Австрали-Энэтхэгийн дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад оролцоно.


Энэ нь дөрвөн талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буй Ж.Байдений албан тушаалаа авснаас хойш Японд хийж буй анхны айлчлал болох юм.


Даваа гарагт Ж.Байден Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой цахим уулзалт хийх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.


ОХУ, Украины дайныг хэрхэн зохицуулах нь дөрвөн талт аюулгүй байдлын уулзалтын гол сэдэв байх болно.


Энэтхэг улс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд нэгдээгүй бөгөөд НҮБ-ын ОХУ-ыг буруушаасан тогтоолд түдгэлзсэн санал өгсөн нь АНУ, Австрали, Япон улсуудаас ялгаатай. 

Холбоотой мэдээ