Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэнэ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-04-11 08:21:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажлын хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох  мэргэжилтэй ажилтныг  бэлтгэх бодлогыг Дорноговь аймаг баримталж байна.

Хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Дорноговь политехник коллежтэй хамтран 18-35 насны 105 залууг хоёр сар танхимаар, гурван сар дадлага сургалтад хамруулж, нийт таван сарын хугацаанд замчин, вагон үзэгч-засварчны мэргэжил эзэмшүүлэхээр болжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь  Мандах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын нутгаар дамжиж Ханги хилийн боомт хүрнэ.Тиймээс эдгээр сумын хөгжил дэвшилд төмөр замын бүтээн байгуулалт онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ