ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2022” үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-08 06:19:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Монголбанканд “Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний  батламж гардуулах ёслол болно.

17.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд “Монгол орны шувуу” 2 боть ном, шувуудын тухай мэдээллийг багтаасан “Bubo” аппликейшны нээлт болно. Утас: 88092306


Төрийн ордонд

9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022” үргэлжилнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.


“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Орхон аймгийн иргэд тус аймгийн орон нутгийн өмчит компанийн луйврын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Кью-Эс-Си” ХХК-иас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ