Хөвсгөлд ноолуур 155 мянган төгрөгт хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ноолуур 140000 төгрөгөөс эхлэн өдөр бүр өссөөр байна. Мөрөн суманд өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуурыг 155 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн 7 хоногт 140000 төгрөг байсан ноолуурын үнэ ханш нэмэгдсээр байна. Одоогоор эр ямааны ноолуур хөөрсөн боловч борлон эм ямаа хөөрөөгүй байгаа учир ноолуур ховор байгаа аж.