Шанхайд өчигдөр 17 мянган халдварын тохиолдол бүртгэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-06 14:49:50

ШАНХАЙ. /DW/. Шанхай хотод өчигдөр шинээр коронавирусний халдвар авсан 17007 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна.


Үүнээс 311 нь батлагдсан тохиолдол, 16766 нь шинж тэмдэггүй халдвар тээгчид байжээ.


Гаднаас зөөвөрлөгдөх замаар 4 тохиолдол, 1 шинж тэмдэггүй халдвар тээгч илэрсэн байна.


Тус хотын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг удирдаж буй Төрийн зөвлөлийн шадар сайд Сун Чуньлан хэлэхдээ, төвлөрсөн тусгаарлах байрыг бэлтгэх, эмнэлэгүүдийг барьж байгуулах нь өнөөгийн нэр тэргүүний зорилт бөгөөд хэрэгжилтэд сайтар анхаарч, илүү хурдтай ажиллах ёстой гэв. 

Холбоотой мэдээ