Засгийн газар үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-04 15:36:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.30 цагт эхэлсэн бөгөөд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  


Үндэсний статистикийн газрын мэдээгээр, Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 2 дугаар сард 6.9 хувь, 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь, 2021 оны 2 дугаар сард 2.6 хувь гарч байсан бол энэ оны 2 дугаар сард 14.2 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.6 нэгж хувиар нэмэгдсэн байна. 


Инфляц 2022 оны 2 дугаар сард 14.2 хувь гарсны 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж дүгнэжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 16.1, өмнөх сарынхаас 3.4 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ