Ирэх онд Иранд ерөнхийлөгчийн сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-29 11:10:57

ТЕГЕРА. / IRNA/.  Иран улсад ирэх онд ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болно гэж тус улсын хууль болон  сонгуульд нэр дэвшигчдэд хяналт тавьдаг Үндсэн хуулийг сахин хамгаалах зөвлөл мэдэгдлээ.

Тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Аббас Али Кадкходаеи хэлэхдээ “Иран улсад 2017 оны 5 дугаар сарын 19-нд ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна” гэв.

Ираны Үндсэн хууль ёсоор, одоогийн Ерөнхийлөгч Хассан Роухани ирэх сонгуульд дахин өрсөлдөж болох юм.

Өдгөө 64 настай Роухани 2013 оны 8 дугаар сард Ираны Ерөнхийлөгчийн тангаргаа албан ёсоор өргөсөн юм. Роухани бол 1979 оны Лалын хувьсгалаас хойших Ираны долоо дахь ерөнхийлөгч ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ