Монголын оюутны спортын V наадам ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-31 12:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын шигшээ тэмцээнүүд дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахал, онцгой нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2020 онд тодорхойгүй байдлаар хойшлогдсон билээ.


Анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын дунд 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо шигшээ наадмыг зохион байгуулахаар болжээ.


Энэхүү наадамд гандбол, таеквондо, жүдо, волейбол, ширээний теннис, шатар, футзал, чирлидинг, чөлөөт бөх гэсэн 9 төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм.


Холбоотой мэдээ