Шанхайд халдварын тархалт дээд цэгтээ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-31 12:22:37

ШАНХАЙ. /Beijing Daily/. Шанхай хотод сүүлийн үед коронавирусний халдварын тархалт өндөр байгаа нь хотын эрүүл мэндийн системд асар их дарамтыг учруулж байна.


Өчигдөр эх газрын Хятадад шинээр коронавирусний халдвар авсан 1565, шинж тэмдэггүй халдвар тээгч 7090 бүртгэгдсэн ба үүнээс Шанхай хотод 326 халдвар, 5656 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгджээ. Улмаар энэ нь цар тахал дэгдсэн цагаас хойш тус хотод нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна.  


Албаны байгууллагын мэдээлснээр, Пудун, Пунань болон зэргэлдээх бүс нутгуудын нийт 9.1 сая хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийжээ.


Мөн өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд албан байгууллага, нийтийн тээвэр, хүнсний зах зэрэг олон нийтийн газруудад ариутгалын ажлыг хийж эхлэсэн байна.  

Холбоотой мэдээ