Мөсний нягт хэврэгшиж нимгэрч байгаа тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-29 16:06:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй, Хатгал, Ханх орчим мөсний зузаан 100-120 см байна. Хатгал тосгон орчим олон жилийн дунджаас 15 см-ээр бага, Ханх орчим олон жилийн дунджийн орчим байна. Гэвч Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ, Бүгсий, Идэр, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 5-25 см-ээр нимгэрч, мөсний нягт хэврэгших, мөсөн зах үүсэж байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, баталгаат зам гүүр, гармаар гарахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ