Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг 61 цамхгаар дамжуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт зохион байгууллаа.
Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургуулилалтад идэвхтэй оролцсон юм.
Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулжээ.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.