Сүрьеэгүй иргэдийн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалав

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-03-21 16:54:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүрьеэгийн олон улсын өдрийг тохиолдуулан “Сүрьеэгээс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд Улаанбаатар хот болон 21 аймагт цахимаар зохион байгуулж байна.

Хөвсгөл аймагт өнгөрсөн онд сүрьеэгийн 11, 2022 он гарсаар 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Цаашид орон нутгийн шийдвэр гаргагчид сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх, дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.


Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн газар Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран зохион байгуулав. 

Сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрт илрүүлгийг эрчимжүүлж, улмаар сүрьеэгийн өвчлөлийг бууруулах шаардлагатай. Энэхүү зөвлөгөөнөөр сүрьеэгүй ирээдүйн төлөө хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулж, цаашид нутгийн захиргааны байгууллагуудын оролцоог сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр олон хүний амийг аварч, сүрьеэ өвчний тархалтыг таслан зогсоох үйл явцыг хурдасгах ач холбогдолтой юм. 

 

Холбоотой мэдээ