Титаникийн хоолны цэс 88 мянга долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-02 13:00:27

НЬЮ-ЙОРК. /АР/. Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн нэг зорчигчийн авч үлдсэн тус хөлөг онгоцны өдрийн хоолны цэсийг дуудлага худалдаанд оруулахад 88 мянган доллар хүрчээ.

Илүү олон хүнийг аврахын оронд хахууль авч, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдыг суулгасан аврах завинд цэсийг авч үлдсэн зорчигч суусан байна.

“Нэгдүгээр аврах завь”-наас үлдсэн өдрийн хоолны цэс болон одоогоор мэдэгдэхгүй байгаа дурсгалын хоёр зүйлийг Нью-Йорк хотын “Lion Heart Autographs” эртний эдлэлийн дэлгүүр цахим дуудлага худалдаанд оруулжээ.

Уг завинд нэгдүгээр зэрэглэлийн цөөн хэдэн зорчигч байсны дунд Абрахам Линкольн Саломон байсан бөгөөд живж буй хөлөг онгоцноос завийг яаралтай холдуулахын тулд завины багийн долоон гишүүнд хахууль өгсөн гэх цуу яриа гарсантай холбогдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагууд “Мөнгөний завь эсвэл Саятнуудын завь” гэж нэрлэсэн байна.

Амталсан үхрийн мах, банш болон бусад тансаг амтатнуудыг дурдсан хоолны цэсийн ар талд нэгдүгээр зэрэглэлийн өөр нэг зорчигч Исаак Жеральд Фрауентал гарын үсгээ харандаагаар зурсан байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд