“Эх орны төлөө-2022” тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-14 22:07:40

Төв /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан "Эх орны төлөө-2022" тэмцээнийг Зуунмод хотноо 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгууллаа. Тус тэмцээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 13 багийн 250 орчим тамирчин гар бөмбөг, теннис, дартс, даамны төрлүүдээр өрсөлдсөн юм.

Дартсын тэмцээнд тэргүүн байрыг Байгаль орчин, аялал жуучлалын газар, дэд байрт Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, гутгаар байрыг Зэвсэгт хүчний 334 дүгээр анги эзэлсэн бол даамны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин Б.Энхтүвшин, дэд байрт Цагдаагийн газрын тамирчин Ч.Батбаатар, гутгаар байрыг Татварын хэлтсийн тамирчин Р.Мөнхбаяр нар тус тус эзэлжээ.

Даамны тэмцээний эмэгтэй төрөлд тэргүүн байрт ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын тамирчин Д.Бадамсүрэн, дэд байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин М.Мөнгөнцэцэг, гутгаар байрыг Мэргэжлийн хяналтын газрын тамирчин С.Эрдэнэчимэг нар эзэлсэн бол ширээний теннисний эрэгтэй төрөлд аймгийн Цагдаагийн газрын тамирчин П.Нэмэхбаатар, дэд байрт Байгаль орчин, аялал жуучлалын газрын тамирчин Э.Занабазар, гутгаар байрыг Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн тамирчин Э.Өлзийсүрэн, эмэгтэй төрөлд тэргүүн байрт Хуурай замын цэргийн командлалын тамирчин П.Булганчимэг, дэд байрт Онцгой байдлын газрын тамирчин Э.Отгонжаргал, гутгаар байрыг ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын тамирчин Ц.Баярцэцэг нар эзэлсэн байна.

Мөн гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг, дэд байрт Цагдаагийн газрын баг, гутгаар байрт Онцгой байдлын газрын баг, тамирчид шалгарч багийн нийт дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд байрт Төв аймаг дахь Цагдаагийн газар, ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб тус тус шалгарсан байна.

Холбоотой мэдээ