“Lumior” брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “Lumior” брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Их Монгол плазагийн уран зургийн галерейд зохион байгуулж, бэлэгтэй худалдаа явууллаа.
Израилаас гаралтай “Ahava” компанийн үйлдвэрлэдэг тус бүтээгдэхүүнийг Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяа танилцуулж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ.
Энэхүү брэнд нь 100 хувь цэвэр байгалийн өвөрмөц орц найрлагаараа алдартай бөгөөд сөнөсөн тэнгисийн гүнээс гарган авсан, ямар нэгэн бохирдолгүй эрдэс бодис, ашигт биетүүдийг агуулдгаараа онцлог юм.
Сөнөсөн тэнгисийн гүнийн эрдэс бодис нь эртнээс маш алдартай байсныг гоо үзэсгэлэнт Шеба, Клеопатра нарын хатдын түүхээс харж болно.
Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар сөнөсөн тэнгисийн үнэт эрдэс бодисууд нь дэлхийн хаана ч байхгүй натри, төмөр, кальци, бромид кали гэх мэт бодис агуулдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн байгалийн олон тооны эрдсийн тэнцвэртэй найрлагатай тул хүний бие махбод болон мэдрэлийн системд маш сайн нөлөө үзүүлдэг байна.