Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-03-08 07:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2022 оны 03 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

 

2022 оны 03 дугаар сарын 09-13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 11, 12-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ