Дэлхийн хамгийн том газар уснаа явагч нисэх онгоцыг зохион бүтээжээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-25 16:58:41

ГУАНЖОУ. /KAZINFORM/. Хятад улс газар уснаа явагч томоохон нисэх онгоцыг зохион бүтээж дуусчээ. Энэ онгоцыг ойн түймэр унтраах болон далай тэнгист аврах ажиллагаа явуулахад ашиглахаар төлөвлөж байна.

“AG600” загварын нисэх онгоц нь 53.5 тоннын даацтай, хамгийн дээд тал нь 500 км/ц хурдалж, 4500 км алсын замыг туулж, 12 цаг буулгүйгээр нисэх боломжтой гэж уг нисэх онгоцыг зохион бүтээсэн төрийн эзэмшлийн “Хятадын иргэний нисэхийн аж үйлдвэрийн корпораци” компани мэдэгдлээ.

38.8 м урт далавчны далайцтай, 37 м урт “AG600” загварын энэ нисэх онгоц нь одоогоор дэлхийн хамгийн том газар уснаа явагч нисэх онгоц гэгдэж байгаа бөгөөд хэмжээгээрээ “Боинг-737”-той адил гэж тус компанийн ерөнхий менежер Гөн Ругуан хэлэв.

Ердийн нисэх онгоц шиг л хөөрч, газардахаас гадна уг онгоц наад зах нь 1500 м урт, 200 м өргөн бөгөөд 2.5 м гүн усан замаас хөөрч, газардах боломжтой гэнэ.

“AG600”-г дотоодын зах зээлд гаргах бөгөөд одоогоор 17 захиалга аваад байгаа ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ