“Solar Impulse 2” дэлхийг тойрох аяллаа дуусгахад ойрхон байна

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-25 13:50:32

КАИР. /VOA/.  Нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц түлш огт хэрэглэхгүйгээр дэлхийг тойрох аяллынхаа сүүлчийн зогсоолыг зорин Каир хотоос хөөрчээ.

“Solar Impulse 2” нисэх онгоц сүүлчийн зогсоол болох Абу-Дабиг зорин Египетийн нийслэлээс өчигдөр хөөрсөн байна.

Дэлхийг тойрох аяллыг зохион байгуулагчид хэлэхдээ “бүх юм сайн байвал онгоц энэ мягмар гарагт Абу-Дабид газардана” гэв.

Харин Швейцарийн нисгэгч Бертран Пиккар хөөрөхийнхөө өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ “маш халуун бүс нутаг дээгүүр нисэх учир хүндрэл тулгарч магадгүй” гэсэн байна.

Ганц хүний суудалтай энэ нисэх онгоц 2015 оны гуравдугаар сарын 15-нд Абу-Дабигаас аяллаа эхэлсэн билээ. Аяллын хүрээнд “Solar Impulse 2” АНУ, Япон болон зүүн зүгийн олон газарт зогссон юм.

Энэ онгоцоор таван сарын дотор дэлхийг тойрохоор анх төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдал болон зай хураагуурт асуудал гарсан тул 16 сар гаруйн хугацаа зарцуулахаар байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ