"Хангарьд" спорт хорооны тамирчин түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-25 12:04:55

 Булган аймгийн  баяр наадамд харваач оролцлож цэц мэргэнээ сорилоо. Булган аймгийн Булган сум, Бүрэгхангай, Хишиг-Өндөр болон Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны тамирчид, Улаанбаатар хотоос харваачид ирж оролцлоо.

Эрэгтэй харвааны төрөлд 1 дүгээр байрт Монгол улсын “Гоц мэргэн” Л.Отгонбаяр, 2 дугаар байрт Хангарьд спорт клубын залуу харваач н.Сайнбаяр, 3-р байрт “Гарамгай мэргэн” Дашдаваагийн Галбадрах нар тус тус шалгарлаа.  Эмэгтэй харваачдаас 1-р байрт  Монгол улсын “Мэргэн” Д.Норжмаа, 2-р байрт  Аймгийн “Мэргэн” З.Энхтуяа, 3-р байрт залуу харваач Б.Баярцэцэг нар шалгарлаа.

Холбоотой мэдээ