Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг багц мессежээр 192 мянган хүнд хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-28 17:41:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд он гарсаар цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх мэдээг долоон удаа багц мессежээр дамжуулан  малчдад хүргэжээ.

Өнгөрсөн онд гэхэд цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх зорилгоор нийт 105 удаа анхааруулга мэдээ явуулсан. Харин сэрэмжлүүлэг мэдээ найм, таван удаа урьдчилан сэргийлэх мэдээ зохиож олон нийтийн сүлжээгээр дамжуулан явуулсан байна. Харин багц мессежээр малчид, тариаланчид, иргэдэд цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг шуурхай хүргэж ажилласан. Багц мессежээр нийт 19 удаа шар ус, хүйтэн бороо, их бороо, цочир хүйтрэлт, цасан болон шороон шуурга, хүчтэй салхинаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг нийт давхардсан тоогоор 192 мянган хүнд хүргэжээ. Цаг агаарын мэдээний илрүүлэлт 100 хувь таарч 90.8 хувь нь онч байна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ