SWIFT Европын орнуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг нь /SWIFT/ холбогдох "хууль эрх зүйн захирамж"-ын дараа ОХУ-ын зарим банкуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай Европын орнуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар “Reuters” агентлаг тус байгууллагын мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Хориг арга хэмжээнд өртсөн Оросын бүх банкийг SWIFT системээс хасахаар болсон тухай Германы сайд нарын танхимын хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн билээ.
Хориг арга хэмжээг чангатгах шийдвэрийг АНУ, Франц, Канад, Итали, Их Британи, Герман, Европын Комисс гаргасан. Барууны орнууд SWIFT-ээс Оросын банкуудыг хасахаас гадна, рублийн ханшийг олон улсын санхүүгийн гүйлгээгээр дэмжих ОХУ-ын Төв банкны боломжийг хязгаарлахаар шийджээ.