Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого нэгдүгээр сард 4.1 дахин нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-25 11:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбар энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ.


Ашигт малтмалын төрлөөр нь ангилбал, зэс 238.7 тэрбум, алт 16 тэрбум, нүүрс 15.8 тэрбум, цайр 14.1 тэрбум, хайлуур жонш 7.2 тэрбум, төмөр 3.1 тэрбум, бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг байна.


Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.


Түүнчлэн, ашигт малтмалаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, зэс 180.9 (4.1 дахин) тэрбум, цайр 9.4 (3 дахин) тэрбум, алт 8.9 (2.3 дахин) тэрбум, бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг байна. Харин улсын төсөвт нүүрс 33.1 (67.7 хувь) тэрбум, төмөр 9.6 (75.6 хувь) тэрбум, хайлуур жонш 0.6 (8.2 хувь) тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд орлого өмнөх оны мөн үеийнхээс багасжээ. 

Холбоотой мэдээ