Долоогийн бүлэг Украины асуудлаар яаралтай хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-24 12:51:30

ВАШИНГТОН. /Reuters/. Долоогийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид пүрэв гарагт цахимаар яаралтай хуралдаан хийж, Украины хямралтай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ хэмээн Цагаан ордноос мэдээллээ.


Үүний өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ Украин улс руу халдан довтлох аюулаас сэргийлж, хэрхэн хариу арга хэмжээ авах талаар яаралтай хуралдааныг лхагва гарагийн орой зарласан билээ.


Энэ нь Аюулгүйн зөвлөл Украины хямралын асуудлаар гурван өдрийн дотор хоёр дахь удаагийн шуурхай хуралдаан болж байна. 


Долоогийн бүлэгт АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Япон, Итали, Канад улсууд багтдаг.

Холбоотой мэдээ