Булган сумын зарим айл өрх усанд автаж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-23 11:27:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газарт Булган сумын “Залуус” хорооллын иргэдээс голын ус хашаа руу хальсан тухай дуудлага иржээ.

Булган сумын нутаг дэвсгэр 1-р багийн Малчны хороо, Байшинт, 6-р багийн “Залуус” хорооллын 5 дугаар гудамжны орчимд хөрсний ус гарч, халиа дошин үүсгээд байна. Цаг агаар дулаарах тутам цас, мөс хайлж, халиа ус нэмэгдэж, шар усны үер болох эрсдэл учирч болзошгүй тул иргэд оршин суугаа газартаа үер усны суваг шуудуу татах, хамгаалах далан барих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэхээс болгоомжлохыг анхааруулж байна гэж Булган сумын Онцгой комисс мэдээллээ.

Холбоотой мэдээ