Украинд суралцдаг 35 монгол оюутан түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Украин улсад өнөөдрийн байдлаар 90 монгол иргэн оршин суудаг гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.
Үүнээс 22 нь байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Оюутнуудаас 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан бол байнга оршин сууж буй иргэд ийм шийдвэр гаргаагүй байна.
ГХЯ-наас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украинд оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Украин Улсад оршин суугаа монгол иргэд хэрэв ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой аж.