Чойр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 16:18:15

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум буюу Чойр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг боловсруулах ажил өрнөж байна.

Чойр хотын бүс, Чойр хот орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал, мөрдөгдөж буй Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц баримт бичгүүд, “Чойр хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг баримт бичгийн хэрэгжилтийн байдал, хот байгуулалтын үйл ажиллагаанд эерэг болон сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлсийг харгалзан үзэж ерөнхий төлөвлөгөөний тодотголд иргэдийн санал авч байгаа аж.

Одоогоос 28 жилийн өмнө 1994 оны 5 дугаар сарын 6-нд Монгол Улсын Их Хурлын "Аймаг сум байгуулах тухай" 32 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийг байгуулж аймаг, сумын хилийн цэсийг тогтоож байжээ.

Холбоотой мэдээ