Европын агаарын тээврийн компаниуд Киев рүү хийх нислэгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-21 12:24:32

КИЕВ. /UKRINFORM/. Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн агаарын тээврийн компани Украин руу хийх нислэгүүдээ цуцаллаа.


ХБНГУ-ын “Lufthansa airlines компани 2 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд Киев рүү чиглэсэн бүх нислэгээ зогсоосон байна. Үүнээс гадна “Swiss International Airlines, Austrian Airlines компаниуд мөн Киев рүү хийх нислэгүүдээ цуцалжээ.


Ямартай ч дээрх компаниуд энэ сарыг дуустал тус чиглэлийн нислэгээ цуцалж, цаг үеийн нөхцөл байдлыг ажиглаж байж нислэгээ сэргээх эсэхийг шийднэ гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ