Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-20 16:11:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулна.


Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалын бааз олноор бий болохын хэрээр байгаль экологи бохирдох нөхцөл бүрдээд байна. Түүүнчлэн өвөл нуурын ус хөлдөх үеэр дээгүүр нь зорчиж байхдаа мөс цөмөрч живсэн 30-40 автомашин байгаа гэх судалгаа бий. Хамгийн сүүлд, өнгөрсөн намар нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан билээ.


Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг байна.

Холбоотой мэдээ