НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2022 оны 2 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг өнөөдөр 18.40 цагт Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулна.
Тохиролд, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авсны цахим төлбөрийн баримтыг 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн сугалааны супер шагнал 10 сая төгрөг байх аж.