“Монгол хатад” наадам эхэллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2016-07-22 13:31:08

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Баяндуурлиг”-ийн дэнжид  өнөөдөр “Монгол хатад” наадам эхэллээ.

Наадам нь 6 насны хурдан морьдын уралдаанаар эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн сур харваа, “Хатдын нутгийн брэнд” бүтээлийн болон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боох юм. 

Мөн  “Монгол хатад” уран зургийн уралдааны үзэсгэлэн худалдааны нээлт, шагнал гардуулах ёслол, “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал, Монгол уран бичлэгийн уралдаан, Манлай 9 хатан шалгаруулах ёслолын арга хэмжээ, Монгол үндэсний хувцасны үзүүлбэр, шалгаруулалт, Бүжиг сонирхогчдын дунд хамтлаг бүжгийн тэмцээн, Аймгийн цэцэн ханы музейн үзмэр үзүүлэх, Нутгийн түүх дурсгалт газруудаар тойрон аялах, Нутаг нутгийн яруу найрагчид оролцсон “Монгол хатад” яруу найргийн наадам, урлагийн тоглолт, үдшийн шоу цэнгүүн, галын наадам, Халх тойром зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү наадмыг нь анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ