Автомат жолоодлоготой автомашин зохион бүтээх ажлыг зогсоохгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-22 13:28:42

САН-ФРАНЦИСКО. /NHK/. Автомат жолоодлоготой автомашинтай холбоотой хүний аминд хүрсэн хэрэг нэг удаа гарсан боловч АНУ-ын Засгийн газар жолоочгүй автомашин зохион бүтээх ажлыг хөхиүлэн дэмжсээр байх болно гэж тус улсын авто замын аюулгүй байдалд хяналт тавигч байгууллага мэдэгдлээ.

АНУ-ын Хурдны замын аюулгүй байдлыг хянах газрын тэргүүн Марк Рөүзкайнд хэлэхдээ “нэг хэргийн улмаас Засгийн газар хүмүүсийг аврах шинэ технологиудыг зохион бүтээх зорилгоосоо ухрахгүй” гэжээ. Тэрбээр лхагва гарагт Сан-Франциско хотод болсон симпозиумд оролцон үг хэлсэн байна.

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компанийн автомат жолоодлоготой спорт загварын автомашин өнгөрсөн тавдугаар сард чиргүүлтэй трактортай мөргөлдсөний улмаас тракторын жолооч амиа алдсан юм.

Ирэх 10 жилд автомат жолоодлоготой автомашин зохион бүтээх ажилд 4 тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Тээврийн яам мэдэгджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ