Нийслэлд халдварын 286, орон нутагт 323 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-15 11:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 609 тохиолдол батлагджээ.

 

Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 286 нь Улаанбаатарт, 323 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 70 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт  7 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2076 хүн эндээд байна.

 

Одоогоор коронавируст халдвартай  6520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 570 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой  54 хүн байна. Гэрээр тусгаарлалтад 21 783  хүн байгаа аж.


Холбоотой мэдээ