Засаг дарга Л.Ганболд тамгаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-22 10:34:40

Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Л.Ганболдыг МУ-ын Ерөнхий сайд батламжилж  Засаг даргын тамгаа гардан авлаа.

Тэрээр Хөвсгөл аймгийн 30 дахь Засаг даргаар сонгогдож байгаа бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа хэлж байлаа. Л.Ганболд өнгөрсөн 3 жил аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж хугацаанд Хөвсгөлийн МАН улсад ажил үйлсээрээ тэргүүлсэн олон амжилт гаргажээ. Мөн УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуульд намаа толгойлон ажиллаж үнэмлэхүй ялалтыг авчирч чадсан шилдэг улс төрийн ажилтан ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ