“Говийн чоно” олон улсын сургалт дадлагын баг Баянхонгор аймагт очлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ АНУ-ын Иргэн
цэргийн харилцааг дэмжих багтай хамтран иргэний
хамгаалалтын “Говийн чоно” олон улсын сургалт дадлагыг Баянхонгор аймагт энэ онд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын
дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг дээрх
аймгийн
удирдлагатай
уулзаж, орон нутгийн онцлог нөхцөл
байдалтай газар дээр нь танилцаж
байна. Тодруулбал, тус аймаг хийх дадлага сургууль зохион
байгуулах байршлыг сонгон бэлтгэл ажлын төлөвлөлтийг хийж, сургалтын онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл
солилцож байна.
ОБЕГ АНУ-ын ЭСЯ, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.