Засгийн газрын бүтцийн тухай хуулийн эцсийн найруулгыг 17 цагаас сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-21 15:15:39

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн эцсийн найруулгыг өнөөдөр 17 цагт сонсоно.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Улмаар тэдгээр хуулийг олонхи дэмжсэнээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болоод байгаа билээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ