В.Путин, Э.Макрон Кремльд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-07 11:30:50

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой Кремльд уулзана.


В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногт гурван ч удаа утсаар ярьсан хоёр улсын төрийн тэргүүн нар даваа гарагт биечлэн уулзахаар тохиролцжээ.


Орос-Францын дээд хэмжээний уулзалтын үеэр юуны түрүүнд аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Владимир Путин Эммануэль Макронтой хэд хэдэн удаа утсаар ярих үеэр эхлүүлсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж Д.Песков мэдээлсэн байна.


Э.Макрон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй даваа гарагт уулзсаныхаа дараа мягмар гарагт Киевт айлчилна. Францын удирдагчийн хэлснээр, түүний ОХУ-д хийх айлчлалын гол зорилго нь Украины эргэн тойронд байдал хурцдахаас сэргийлэх юм.


Холбоотой мэдээ